ICEMARK

Монгол зайрмаг гадаадын зах зээлд гарч эхэллээ

2023-10-06

Монгол зайрмаг гадаадын зах зээлд гарч эхэллээ - ICEMARK

Монголын анхны зайрмаг үйлдвэрлэгч Айсмарк компанийн Экологийн цэвэр бүтээгдэхүүн тодотголтой Монгол нутгийн үржил шимээр бүтсэн зайрмаг маань экспортод гарч хэрэглэгчдэдээ хүрлээ.

 “Айсмарк” компанийн хувьд 2003 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй Олон Улсын хүнсний аюулгүй байдлын стандартын дагуу зайрмаг үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргэж ирсэн билээ. Одоогоор бид монгол улсын 21 аймгийн өнцөг булан бүрд өөрсдийн агуулахаа байршуулан зайрмагаа хүргэж, зайрмагийн нийт зах зээлийн 80%-г ханган нийлүүлж байна. Мөн нийт 19 брэндийн 80 гаруй төрлийн зайрмаг үйлдвэрлэж хэрэглэгчдийнхээ гарт хүргэж байна. Монголоос анх удаа Айсмарк компани нь 2023 оны 9 сараас эхлэн гадаадын зах зээлд зайрмаг гаргаж эхэллээ. Экспортод гарч буй бүтээгдэхүүнүүд нь Бамбар, Венус, Премиум, Лала, Марко зэрэг брэнд зайрмагууд БНХАУ-ын зах зээлд гарч, хэрэглэгчдэдээ хүрлээ.

Бусад блог

Цэс

loader