ICEMARK

Амжилтаа ахиулж Аз жаргалтайгаар аялъя хөтөлбөрийн азтанг шалгарууллаа

2023-08-28

Амжилтаа ахиулж Аз жаргалтайгаар аялъя хөтөлбөрийн азтанг шалгарууллаа - ICEMARK

Айсмарк компанийн борлуулалтын алба 21 аймгийн 43 гэрээттэй зориулаад 5, 6 сарын турш амжилтаа ахиулж аз жаргалтайгаар аялъя уриа дор хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа. Хөтөлбөрийн гол зорилго нь 20 сая борлуулалт тутамд нэг сугалаа авах эрхийг бий болгон нийтдээ 23 азтан тодруулах болзолтой байсан. Шагналын санд 500,000-1,000,000 төгрөг, Турк улс руу аялах, Iphone 14 pro max болон Манжуур явах гэх мэтчилэн шагналт байрууд зарласан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийт 31 оролцогч буюу 297 ширхэг сугалаа хоргонд хийж шалгарууллаа. Сугалааг 8-р сарын 15-нд хөндлөнгийн аудитор, компанийн ажилтан болон гэрээт ажилтнууд маань хүрэлцэн ирж сугалааны үйл явцтай танилцаж шууд лайвыг үзсэн. Гол шагналын азтанаар Архангай аймгийн Дандар iphone 14 pro max, Баянхонгор аймгийн Энхтүвшин Турк улс руу аялах эрх, Өвөрхангай аймгийн Ганбаатар Турк улсаар аялах эрхийн бичгээр тус тус шагнагдлаа. 20 гэрээт Манжуур хотоор аялах болон 500,000-аас 1,000,000 азтан боллоо.

Бусад блог

Цэс

loader