Эх орныхоо баялгаар бүтээсэн амтны ертөнц
Дотоодын зайрмагийн зах зээлд манлайлагч “Айсмарк” компани Монгол орны байгалийн баялаг уламжлалт түүхий эдийг орчин үеийн технологитой хослуулан зайрмаг үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч байр сууриа бататгасаар байна. Бидний амтат бүтээгдэхүүн бүрийн амжилтын үндэс нь ашиглаж буй түүхий эдийн өндөр чанартай шууд холбоотой. Олон жилийн хамтын ажиллагаатай малчдаасаа бид органик сүү, цөцгий, айраг зэрэг гол түүхий эдээ экологийн цэвэр бэлчээртэй бүсчлэлээс бэлтгэдэг. Үржил шимтэй малын сүүнээс гаргаж авсан эдгээр түүхий эд нь уламжлалт зөөлөн амтыг бүрдүүлдэг. Харин тариаланчдаас нийлүүлдэг зэрлэг жимс нь Монгол орны үржил шимт байгалиас гаралтайгаас үүдэн витамин шим тэжээлээр баялаг. Бидний бүтээгдэхүүндээ өргөн хэрэглэдэг нэрс, чацаргана, аньс жимс нь дархлаа дэмжих, антиоксидант чанараараа онцгой. Мөн 2024 онд хуш модны самартай зайрмаг үйлдвэрлэснээр эрүүл мэндэд ээлтэй, амтлаг төрлийг нэмлээ. “Айсмарк” ХХК нь Монгол орны баялагт тулгуурлан, байгалийн цэвэр түүхий эдийн шимийг шингээсэн 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэхийн чацуу хилийн чанад дахь худалдан авагчдын талархлыг хүлээн, дэлхийд үнэлэгдсээр байна.
Чацаргана
Аньс
Сүү
Нэрс
Аарц
Цөцгий
Шинэхэн мэдээлэл
Брэндүүд