Айсмаркийн түүх
1996 оны зах зээлийн шилжилтийн үед 25 ажилтантайгаар “торхтой сүүн Бамбар зайрмагаар” амтат бүтээгдэхүүний зах зээлд алхам тавьсан “Айсмарк” компани нь уламжлалт үнэт зүйлсийг орчин үеийн технологитой нягт уялдуулан өндөр чанартай, инновац шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бодлогоо чиглүүлж ирсэн. Өдгөө бид 20 гаруй нэр төрлийн нийт 100 гаруй зайрмагийг үйлдвэрлэж, 10.000 гаруй харилцагчидтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн, бүтээгдэхүүний чанар, инновацийг бататгаж байна. Манай компани дотоодын үйлдвэрлэлийн 90%, зайрмагийн зах зээлийн 70%-ийг дангаар эзэлж технологийн дэвшил, чанарын баталгаа, нийгмийн хариуцлагын үйл ажиллагаагаараа бид үр дүнтэй байр суурийг бататгаж чаджээ. Бид Монгол орны сэргээгдэх байгалийн түүхий эд болох аньс, нэрс, чацаргана болон сүү сүүн бүтээгдэхүүнийг 10 аймаг, 30 сум дахь 2000 гаруй малчид, 500 гаруй тариаланчдаас баталгаатай, гарал үүсэл тодорхой түүхий эдийг худалдан авч тогтмол ажлын байрыг бий болгосноор нийгмийн хариуцлагын чиглэлээр ч онцгой амжилт үзүүлдэг. Жилд бид 100 сая хүртэлх зайрмагийг үйлдвэрлэж 500 гаруй тогтмол ажлын байрыг бий болгож байна. “Айсмарк” ХХК нь байгалийн баялаг, уламжлалт үнэт зүйлсийг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан, өндөр чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхээс гадна, нийгмийн тогтвортой байдлыг дэмжих, Монгол орны өв соёлыг дэлхийд сурталчлахад тууштай ажиллаж байна. Бидний энэхүү амлалт, хамтын ажиллагаа нь компанийн салбартаа тэргүүлэгч байр суурийг бататгаж байна.
Алсын хараа
Дэлхийд өрсөлдөнө
Эрхэм зорилго
Монголын хэрэглэгчдэд чанартай, эрүүл бүтээгдэхүүнийг хүнд ээлтэй орчинд бүтээмж өндөртэйгээр үйлдвэрлэх.
Уриа
Аз жаргалын амт