Үндэсний брэндүүд
Айсмарк компани 1996 онд торхтой сүүн бамбар зайрмагаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр бүтээгдэхүүнийхээ төрлийг тасралтгүй өргөжүүлсээр байна. Бамбар брэнд нь аарцтай, чацарганатай, йогурттай, жимстэй, манготой зэрэг олон төрлөөр хэрэглэгчдийн таашаалд нийцэж, илүү ихээр хайрлагдсан бүтээгдэхүүн болж чадсан. Шоколадны амтаар тэргүүлэгч Венус брэнд нь иристэй, тэсэрдэг чихэртэй, шоколадтай, гүзээлзгэнэтэй, жигнэмэгтэй, дабль шоколадтай зэрэг 12 төрлөөр хэрэглэгчдэд хүрдэг. Мөн зөөлөн, тааламжит амтын илэрхийлэл болсон Аляска брэнд нь цөцгийтэй, гүзээлзгэнэтэй, шоколадтай төрлүүдтэйгээс гадна хорека сувагт зориулагдсан савлагаатайгаар онцлогтой. Ирисэнд дурлагсдад зориулан үйлдвэрлэдэг Премиум брэнд нь аягатай, ууттай, рожок болон карамель жигнэмэгтэй төрлөөрөө онцгойрч чаддаг. 2024 онд Baileys Delino, хуш модны самартай Richy зэрэг шинэ брэндүүдийг зах зээлд нэвтрүүлж, хэрэглэгчдийн анхаарлыг татаж байна.