Ерөнхий сургалт
Айсмарк компани сургалтын 70:20:10 зарчмыг баримтлан сургалтын үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж байна. Ерөнхий сургалтаар дамжуулан ажилтны хувь хүний хөгжил, хандлага, харилцааны ур чадварыг төлөвшүүлэх, хөгжүүлэхэд чиглэсэн сургалтыг “Тэсо академи”-н мэргэжлийн сургагч багш нар болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг Дэйл Карнеги, Көүч Лаб, Полиси зэрэг сургалтын төвүүдтэй хамтран ажилтнуудаа тасралтгүй сурч хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.
Мэргэжлийн сургалт
Айсмарк компани нь ISO:22000, ISO:9001, ISO:45001, ISO:50001, ISO:14001 стандартуудын дагуу хүнс үйлдвэрлэлийн чиглэлээр 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаа явуулан монгол улсын өнцөг булан бүрд бүтээгдэхүүнээ нийлүүлэн ажилладаг тул тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг дэмжих, сайжруулах, илүү дэвшилтэт технологийг нэврүүлэхийн тулд техникийн ур чадвар олгох сургалт, ISO 5 стандартын мэдлэгийг ажилтан бүрт танин мэдүүлэх зорилготойгоор мэргэшүүлэх сургалт, семинаруудыг Монгол, БНХАУ, ОХУ-ын мэргэжилтэн, байгууллагаас авч ажилтнуудын онол болон практикийн ур чадварыг дээшлүүлж, оюунлаг,инновацлаг ажилтнуудыг дэмжин ажиллах бодлого баримталж байна.
Ерөнхий
Хувь хүний хөгжил
Багийн ажиллагаа
Соёл
Харилцаа, хандлага
Сэтгэл зүй
Мэргэжлийн
Мэргэшүүлэх ур чадвар
Техникийн ур чадвар
ISO стандартын сургалт
Нарийн мэргэжлийн сургалт
Сонирхлын клуб
Хүний нөөцийн бодлогын дагуу ажилтнууд ижил сонирхлоороо нийлж хувь хүний хөгжлөө дээшлүүлэх нь аливаа хүчин зүйлээс үүссэн стрессээ гадагшуулах, ажлын байран дээрээ эерэг уур амьсгалыг түгээх, ажлын бүтээмж нэмэгдэх зэрэг олон сайн давуу талуудтай байдаг. Таныг Айсмарк компанийн эрч хүчтэй, шинийг санаачлагч, тасралтгүй сурч хөгжихийг эрмэлздэг залуустай нэгдэхийг уриалж байна.
Идэвхжүүлэлт
Манай компани ажилтнуудын бие бялдар, оюун ухаан, сэтгэл хөдлөлийг хамарсан тав тухтай, эрүүл саруул, аз жаргалтай байх нөхцлийг дэмжин ажиллахын тулд “WELLBEING” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсээр байна.
Идэвхжүүлэлт алга байна