ICEMARK

Хүүхдийн баярт зориулсан “Том баяр” болох гэж байна

2023-05-26

Хүүхдийн баярт зориулсан “Том баяр” болох гэж байна - ICEMARK

Эргээд бодоход бидний дурсамжид элгэндээ бамбарууш тэврээд, эрээн тортой бэлэг бариад, ээж аавтайгаа талбай дээр даруулсан зураг хамгийн үнэтэй санагддаг.

Дахин би бамбарууш тэврэхгүй, дахиад би өөрийгөө ертөнцийн төв гэж бодохгүй, дахиад би эрээн тортой амттан авахгүй… Нэг л мэдэхэд хүүхэд нас ард үлдчихсэн гунигтай ч юм шиг гомдмоор ч юм шиг өдрүүд ертөнцийн жамаараа хөвөрдөг

Цаг хугацааг бид зогсоож чадахгүй ч цаг хугацааг хайраар дүүргэх боломж бидэнд үргэлж байдаг.

Харин одоо хүүхдийнхээ Хоромхон зуур өнгөрөх энэ хүүхэд настай нь хамт байж дараа эсвэл маргааш гэсэн үгээр аз жаргалыг хойшлуулалгүй өдөр бүр дурсамжийг нь хайраар дүүргээсэй гэсэндээ Бамбар найз маань Яагаад маргааш гэж? гэсэн уриагаар дуу хоолойгоо хүргэж 6-р сарын 1-нд Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн-д ямар ч үнэ төлбөргүйгээр бүтэн өдрийн маш сонирхолтой хөтөлбөрийг чин сэтгэлээ гарган бэлдэж байна

Яагаад дараа гэж? Яагаад маргааш гэж? 

Бусад блог

Цэс

loader