ICEMARK

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан нийт эмэгтэй ажилчидаа баярлууллаа

2022-08-03

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан нийт эмэгтэй ажилчидаа баярлууллаа - ICEMARK

Манай Айсмарк компаний нийт ажилчдын 60 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд өөрсдийн хариуцсан ажил бүртээ чин сэтгэлээ шингээн ажиллаж хамтдаа "Аз жаргалын амт"-ыг бүтээж байна. Захиргаа хүний нөөцийн албанаас жил бүр эмэгтэй ажилчиддаа зориулан олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр ажил хөдөлмөрт нь эрч хүч урам зориг өгөх үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай.  Энэ жилийн хувьд эмэгтэй ажилчдынхаа жирийн нэгэн ажлыг өглөөг нь өөрчилж хайр аз жаргалаар дүүрэн өглөө болгож чадсан юм. Тодруулбал салбарын захирал болоод бусад эрэгтэй ажилчид өглөө сарнай цэцэг тэргүүтэй гарын бэлгийг бэлдэж түүнийгээ халуун дулаанаар тэврэлийн хамт өгөн баярлууллаа. Чин сэтгэлийн тэврэлт нь хүнд өгч чадах хамгийн том сэтгэлийн хүч болдог тул тухайн өдөр манай эмэгтэй ажилчдын ажлын бүтээмж урьд урьдныхаа илүү өндөр байж эрч хүчээр дүүрэн нэг өдөр болсон юм.

Цэс

loader