Айсмарк компаний амжилтын үндэс бол чадварлаг, сэтгэл зүрхтэй, хөдөлмөрч хичээнгүй ажилчид юм.
Тэсо Корпораци нь жил бүр хүнсий гурван салбарын борлуулалтын ажилтанууд дунд “Бүтээмжээр манлайлагч” уралдааныг зарладаг уламжлалтай. Гурав дахь жилдээ зохион байгуулагдсан тус тэмцээнд 2018 онд нийт 200 гаруй борлуулалтын менежер, худалдааны төлөөлөгчөд өрсөлдсөнөөс өөрийн ноогдсон норм гүйцэтгэлээрээ бусдыгаа манлайлсан 23 ажилтныг шалгаруулж Индонезийн Бали арал , Тайландын Патаяа, Банкок зэрэг дэлхийн амралт зугаалгын топ хотуудаар корпорацын зүгээс 100 хувь зардлыг гарган 8 өдрийн аялалын эрхээр шагнан урамшууллаа. Айсмарк компаний хувьд нийтдэээ 2 борлуулалтын менежер, 4 худалдааны төлөөлөгч амжилт бүтээлээрээ тэргүүлж үзэсгэлэнт аралуудаар аялаад ирсэн юм. 2019 онд ч мөн адил манай компани нь хүний нөөцийн бодлогын хүрээнд ажилчидаа урамшуулан идэвхжүүлэх,сурган хөгжүүлэх замаар хамтдаа өсөн дэвжих зорилго тавин олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байна.