ICEMARK

АЙСМАРК БИД НЭГ ГЭР БҮЛ

2022-08-03

АЙСМАРК БИД НЭГ ГЭР БҮЛ - ICEMARK

Айсмарк компаний амжилтын үндэс бол чадварлаг, сэтгэл зүрхтэй, хөдөлмөрч хичээнгүй ажилчид юм. Иймд Аз жаргалын амтыг Монгол орон даяар түгээхээр өдөр бүр шамдан ажилладаг нийт ажилчдыгаа урамшуулан алдаршуулах үйл ажиллагааг Хүний нөөц захиргааны албанаас шат дараатайгаар зохион байгуулж байгаа билээ.Энэ удаад ажлын цагын хувьд илүү онцлогтой урт хугацаагаар ачаалалтай нөхцөлд ажилладаг Ээлжийн Технологич Д.Оюунсайхан, Авто механик Алтанзул, Худалдааны төлөөлөгч Галсан, Нягтлан бодогч Баярмаа, Түгээлтийн жолооч Жамсранжав нарын гэр бүлд нь талархал илэрхийллээ. Аливаа хүн ажлаа сэтгэл амар, ардаа санаа зовох зүйлгүй ажиллана гэдэг өөрөө маш том боломж хийгээд аюулгүй байдлын баталгаа болж чаддаг. Иймд бид #Айсмарк компаний үнэт зүйл болох хичээнгүй ажилтны маань баттай ар тал нь болж чаддаг гэр бүлийнхэнд нь талархал илэрхийлж салбарын гүйцэтгэх захирлын бичсэн талархалын захидлыг Венус фото студид гэр бүлээрээ зургаа авахуулах 150 000 төгрөгний эрхийн бичгийн хамт өгсөн юм. Бидний бахархах ажилчид гарын таван хуруунд багтахааргүй их тул энэ үйл ажиллагаагаар дамжуулан цаашид өөр олон хүнийг урамшуулан талархах болно.

Цэс

loader