ICEMARK

Айсмарк компаний "Цасны баяр" боллоо

2022-08-03

Айсмарк компаний "Цасны баяр" боллоо - ICEMARK

Айсмарк компани нь ажилчдын чөлөөт цаг завыг зөв боловсон өнгөрүүлж, хамт олны уур амьсгалыг сайжруулан. түүгээрээ дамжуулан ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх зорилготойгоор улирал тутамд төлөвлөгөөт үйл ажиллагаа зохион байгуулдаг. Үүний хүрээнд 2019 оны хамгийн анхны үйл ажиллагаа болох “Цасны баяр” арга хэмжээг  өнгөрөгч амралтын өдрүүдэд маш амжилттай зохион байгуулж дууслаа.  Аз жаргалын амтыг үйлдвэрлэн түгээдэг нийт Айсмаркчууд энэ өдөр хамтдаа цэвэр агаарт цана чаргаар гулгаж олс таталт, гардан байлдаан гэх мэт хөгжилтэй тэмцээн уралдаанаар өөр хоорондоо өрсөлдөн нэг өдрийг үр дүнтэй өнгөрүүллээ.  Цаашид Айсмарк компаний хүний нөөцийн албанаас ажилчид болон тэдний гэр бүлрүү чиглэсэн олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна.

Цэс

loader