ICEMARK

Баялаг бүтээгч Айсмарк компани

2023-06-28

Баялаг бүтээгч Айсмарк компани - ICEMARK

Үндэсний томоохон баялгийг бүтээж ирээдүйн сайн сайханд итгэл сэтгэлээр хөдөлмөрлөж яваа Аз жаргалын амт уриатай Айсмарк компанид Баялаг бүтээгчид зочиллоо. "Баялаг бүтээгч-Busines tour" аялал нь 7 дахь удаагийн 21 дэх үйлдвэртэй танилцах арга хэмжээ бөгөөд дотоодын баялаг бүтээгчдийг шинэ дэвшилтэт технологи ноу хоу нэвтрүүлсэн томоохон үйлдвэрлэгчидтэй танилцуулж, сайн туршлагыг судлах давуу талтай юм. АРГА ХЭМЖЭЭНД:

§  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр,

§  УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны Ахлах зөвлөх Б.Гандулам,

§  УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны зөвлөх Ш.Ариунжаргал.

§  ЭЗХЯ-ны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын Дэд дарга Д.Мөнхжаргал,

§  БШУЯ-ны Суралцагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэнжаргал,

"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ний Гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалан нар болон 50 гаруй баялаг бүтээгчдийн төлөөлөл оролцож байна. Мөн үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн төлөөлөл Айсмарк компанитай танилцлаа.

Бусад блог

Цэс

loader