ICEMARK

ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдыг хүлээн авлаа

2023-08-28

ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдыг хүлээн авлаа - ICEMARK

Жил бүр Айсмарк компанийн зүгээс залуусаа дэмжин нийгмийн хариуцлагын хүрээнд Эеш өгч буй сурагчдадаа амжилт хүсэн үнэгүй зайрмагаар дайлан Амжилт хөтөлбөр”-ийг зохион байгуулдаг. Харин одоо Элсэлтийн ерөнхий шалгалт-даа 800 оноо авсан сурагчдаа 8-р сарын 22-ний өдөр хүлээн авлаа. Энэхүү өдөр шалгалтдаа амжилттай оролцсон сурагчиддаа бидний зүгээс тусгайлан барих хүлээн авалт болон чиглүүлэх сургалт, Аливаа зүйлийн эхлэл өөрөө маш чухал суурь байдаг тухай Тэсо группийн үүсгэн байгуулагч О.Цогтгэрэл /УИХ/ гишүүн өөрийн мэдлэг туршлага, туулж өнгөрүүлсэн замналаасаа хуваалцлаа. Тууштай байх, амьдралын их далайд өөртөө итгэх итгэлтэй байх тухай урилгаар ирсэн Полиси Төвийн багш Г. Эрдэнэгэрэл, Илтгэгч Н.Булгантамир нарын зөвлөгөөг хүргэлээ. Айсмарк компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцан нэгэн өдрийг үнэ цэнтэй, дурсамж дүүрэн өнгөрөөсөн онцгой өдөрлөг болж өндөрлөлөө.

Бусад блог

Цэс

loader