Брэндийн түүх
1996 онд торхтой сүүн “Бамбар” зайрмагийг онд үйлдвэрлэж үндэсний үйлдвэрлэгчийн эгнээнд нэгдэж байсан “Айсмарк” компани өдгөө хүрээгээ тэлж, 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг инновац шингээн үйлдвэрлэж, 10 мянга гаруй харилцагчдыг өөрсдийн өвөрмөц амтаараа татан нэгтгэж, цаашлаад экспортод гарч Монголын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж байна. Энэхүү өндөр өсөлттэй зах зээлд “Айсмарк” компани уламжлалт нүүдэлчин мал аж ахуйгаас эхтэй, байгалийн гаралтай, органик сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, байгалийн нөхөн сэргээгдэх түүхий эдүүдээр монгол амтыг үйлдвэрлэж байна.