Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн таван стандарт
“Айсмарк”компани нь олон улсын таван стандартыг дотооддоо амжилттай нэвтрүүлсэн анхны үндэсний үйлдвэрлэгч компани юм. Үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, бүтээгдэхүүний төгс үзүүлэлт болон хэрэглэгчдийн үйлчилгээний өндөр шаардлагыг хангах зорилгоор олон улсын түвшинд баталгаажсан стандартуудыг нэвтрүүлснээр салбартаа тэргүүлэгч байр суурь эзэлж байна. “Айсмарк” компани нь эдгээр стандартуудыг амжилттай хэрэгжүүлснээр дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, хэрэглэгчдэд өндөр чанартай бүтээгдэхүүн, итгэмжлэгдсэн үйлчилгээ үзүүлж байгаа нь цаашдын тогтвортой өсөлт, хөгжилд чухал нөлөө үзүүлж байна.