Яагаад Айсмарк ХХК гэж?
Манай компани хөнгөн хүнсний салбарт 20 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт ажилчдын 60 гаруй хувийг залуу үеийнхэн, 30 орчим хувийг идэр насныхан, үлдсэн 10 хувийг ахмад үеийнхэн бүрдүүлж байна. Хамтын өсөлт дэвшлийг бүтээж буй үнэ цэнтэй ажилчид маань сурсан мэдсэнээ нэгэндээ хуваалцан, алхам бүрт суралцаж хөгжлийн зүг урагш тэмүүлж буй. Мөн удирдлагын зүгээс компанийн нийт ажилчдын карьер хөгжил, дэвшилтийг нээх төрөл бүрийн сургалтуудыг тогтмол зохион байгуулахаас гадна дотоод гадаадын үзэсгэлэн семинарт тогтмол хамрагдах боломжийг хангаж ажилладаг. Түүнчлэн ажлын бүтээмжийг дээшлүүлэх, ажлын байрны таатай нөхцлийг бүрдүүлэн ажилчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын хүрээнд олон сонирхолтой хөтөлбөрийг төлөвлөн хэрэгжүүлдэг билээ.
Ажилчдын дундаж нас
22-30
Хүйсийн тэнцвэр
50% 50%
Нийт ажилтан
500+
Яагаад Айсмарк ХХК гэж?
Уян хатан цагийн систем
Төрсөн өдрийн цалинтай чөлөө
"Зөв багачууд" цэцэрлэг
Зөв хуримтлал сан
Зээл
Эрүүл мэндийн үзлэг
Дасан зохицох хөтөлбөр
Хөнгөлөлт
Тэтгэмж
iTrip
Бидний үг