Айсмарк компани 2023 онд 1000 хүүхдийг үйлдвэртэй танилцууллаа
Монголын анхны зайрмаг үйлдвэрлэгч Айсмарк компанийн “Экологийн цэвэр бүтээгдэхүүн тодотголтой Монгол нутгийн үржил шимээр бүтсэн” зайрмаг маань экспортод гарч хэрэглэгчдэдээ хүрлээ.
“Айсмарк” компанийн хувьд 2003 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй Олон Улсын хүнсний аюулгүй байдлын стандартын дагуу зайрмаг үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргэж ирсэн билээ. Одоогоор бид монгол улсын 21 аймгийн өнцөг булан бүрт өөрсдийн агуулахаа байршуулан зайрмагаа хүргэж, зайрмагны нийт зах зээлийн 80%-г ханган нийлүүлж байна. Мөн нийт 19 брэндийн 80 гаруй төрлийн зайрмаг үйлдвэрлэж хэрэглэгчдийнхээ гарт хүргэж байна. Монголоос анх удаа Айсмарк компани нь 2023 оны 9 сараас эхлэн гадаадын зах зээлд зайрмаг гаргаж эхэллээ. Экспортонд гарч буй бүтээгдэхүүнүүд нь Бамбар, Венус, Премиум, Лала, Марко зэрэг брэнд зайрмагнууд БНХАУ-ын зах зээлд гарч, хэрэглэгчдэдээ хүрлээ.