Айсмарк компани 2023 онд 1000 хүүхдийг үйлдвэртэй танилцууллаа
11-р сарын 20-н бол Дэлхийн Хүүхдийн Өдөр. Энэ өдөр НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан өдөр бөгөөд 2017 эхлэн Дэлхийн Хүүхдийн Өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалсны дагуу дэлхийн 130 гаруй орон нэгджээ.
Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдүүдээ сонсож, тэдний төлөө “За” гэж хэлэх өдөр юм. Энэ өдөр дэлхийн улс орнууд хүүхдийн дуу хоолойг сонсох арга хэмжээнүүд, санал санаачилгууд өрнөдөг.
Аз жаргалыг үйлдвэрлэдэг Айсмарк компани хүүхэд бүрийн эрүүл аюулгүйн төлөө Чанарыг эрхэмлэн өдөр бүр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг бөгөөд энэхүү өдөр өөрсдийн хүчирхэг брэндүүдээрээ дамжуулан Go BLUE аянд нэгдэж байгаагаа илэрхийлэн бяцхан хүүхдүүдээ хүлээн авч үйлдвэрийн явцтай танилцууллаа.