Айсмарк компани 2023 онд 1000 хүүхдийг үйлдвэртэй танилцууллаа
ТЭСО Групп нь хүнсний үйлдвэрлэл явуулдаг салбар компаниудын ажилтнуудынхаа дунд “TESO FOODS DAY” баярыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд “Хүнсчдийн баяр”-ыг угтан үйл ажиллагааны хүрээнд компаниудын мэндчилгээ, азтан шалгаруулах сугалаа, уран бүтээлчдийн тоглолт зохион байгуулсан. Мөн хүнсний салбарт тууштай хөдөлмөрлөж, 10 ба түүнээс дээш жил ажилласан ажилтнуудаа урамшууллаа. Тодруулбал ТЭСО Группийн хүнсний салбарт 10-аас дээш жил ажиллаж буй 97, 20-оос дээш ажиллаж буй 5 ажилтанд ТЭСО Группийн “Хүндэтгэлийн тэмдэг” олгож, алдаршууллаа.