ICEMARK

ШУТИС- ийн маркетинг өдөрлөгт Айсмарк компани хамтарлаа

2023-04-25

ШУТИС- ийн маркетинг өдөрлөгт Айсмарк компани хамтарлаа - ICEMARK

Айсмарк компани Маркетингийн боловсон хүчин бэлтгэдэг их сургуулийн олон үйл ажиллагаанд хамтран ажилладаг онцлогтой. Харин энэ удаад ШУТИС-Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн Маркетинг өдөрлөгт гурван өдрийн турш хамтран оролцлоо. Энэхүү 23 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд өдөрлөгийн зорилго нь бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж буй оюутнуудад маркетингийн практик үйл ажиллагааг таниулахаас гадна монголын үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагааг сурталчилан, борлуулахад оршино. Айсмарк компани Аляска, Бамбар, Венус, Лала гэх тус тус брэндээр оролцлоо. Бүтээгдэхүүн үйлчилгээгээ таниуллаа энэ жилийн өдөрлөгт нийт 16 баг 48 байгууллага хамтран ажилласан ба 20 нь хүнс үйлдвэрлэл, 10 бараа бүтээгдэхүүний чиглэл, 18 нь оюутан чиглэсэн үйлчилгээ байлаа.

Related

Menu

loader