Мэдээ мэдээлэл

Тархины япаргааг хэрхэн тайлж өөрийгөө сэргээх вэ ?

Тархи ядрах механизм

Тархи ядарч байгаа байдлыг мэдрэлийн ядаргаа ч гэж хэлдэг. Биеийн тамир хийсний дараа булчин өвддөг шиг шилэн хүзүү хөших, нуруугаар өвдөх гээд биеийн ядаргааг бол биеэрээ мэдэрдэг. Үнэндээ бол тархи ч гэсэн ядардаг.Тархины ядаргааны хамгийн том шалтгаан бол хэт их стресстэх, хэт их мэдээлэл авах юм. Дээд мэдрэлийн үйл ажиллагаа гэж нэрлэгдэх их тархины гадрын бүсүүд гэж байдаг. Эдгээр бүсүүд нь мэдээллийг логиктой бодож сэтгэж тунгааж хариу  үйлдэл хийдэг.Харин их тархины гадрын бүсүүдээс гадна  лимфийн тогтолцоо гэж байдаг. Лимфийн тогтолцоо нь сэтгэл хөдлөл, дур , хүсэл сонирхлыг хариуцах үүргүүдийг хүлээдэг.  Гадаад орчноос маш олон тооны мэдээллийг хүлээж авахад  тархины гадрын бүтцүүдийн -үйл ажиллагаа идэвхжиж тохирсон хариу урвалыг үзүүлдэг. Харин мэдээлэл хэт их болоход их тархины гадраас мэдээлэл шилжиж  лимфийн тогтолцоонд дарамт  ачаалал болдог. Үүний үр дүнд ургал мэдрэлийн тогтолцоо хэвийн баланс алдагдаж тархи  хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж тархины ядралт, мэдрэлийн ядаргаа үүсдэг. 

Тархийг ядраах үйлдлүүд

Яг ямар үйлдлүүд нь тархийг ихээр ядраадаг вэ? гэхээр дээр дурдсан тархи  ядралтын шалтгаан болох хэт их стресстэх, хэт их хэмжээний мэдээллийг нэг дор авах 2 л шалтгаан байдаг.

  • Ухаалаг утас болон компьютерийг хэт их ширтэх

Цахим ертөнц хурдацтай хөгжиж байгаа өнөө үед алганы хэмжээтэй утсанд асар их хэмжээний мэдээлэл урсаж байдаг. дэлхийн өнцөг булан бүрт гарсан мэдээллийг хормын хугацаанд ганц хуруугаа хөдөлгөөд мэдэх боломж бүрдсэн байгаа нь сайн талтай ч хэрэгцээгүй их мэдээллүүд автоматаар нүдэнд тусгагддаг.Хэрэггүй мэдээллийг ч гэсэн тархи шийдэхийг эрмэлзсэнээс болж мэдрэлийн ядаргаанд ордог.

  • Нойргүйдэл

Тархи унтаж байхад мэдээллийг боловсруулж байдаг.Нойргүйдэлд ороход тархины мэдээлэл боловсруулах цаг ч гэсэн хязгаарлагдаж ядаргаанд оруулдаг.Мөн илүү цагаар ажиллах, биеэ хүчилж ажиллах зэрэг шалтгаанууд тархины ядралтанд нөлөөлдөг.

Тархины алжаал тайлах арга

1. Гиюүрч суух цаг гаргах

Тархийг амраах арга бол гиюүрч суух юм.Гиюүрч сууна гэхээр янз бүрийн бодол толгойнд эргэлдэж санагдаад байдаг шүү дээ.Ийм үед анхилуун үнэртэй ургамал болон аромамассаж чухал юм.

2. Дасгал хөдөлгөөн хийх

Дасгал хөдөлгөөн хийснээр тархины цусны эргэлт сайжирч, стресс буурч, ядаргаа тайлагддаг. Америкийн Georgia Institute of Technology –ын нэгэн судалгаанд 20 минутын дасгал хийснээр тархийг сэргээж идэвхжүүлдэг гэсэн дүн гарчээ. Энэ нь мэдрэлийг сэргээх нейромодулятор гэж хэлэгдэх бодисуудын хэмжээ ихэсдэг болохоор юм. Алхах , гүйх, гэрийн цэвэрлэгээ хийх гээд аль ч болох бөгөөд өдөр тутмын үйлээ хэрэгжүүлээд үзээрэй.

3. Хоолондоо анхаарах

Илчлэг сайтай, амтлаг хоол идсэнээр тархиа амраах боломжтой .Халуун ундаа , цай жүүс нь цусны эргэлтийг сайжруулдагаас гадна парасимпатик тогтолцоог идэвхжүүлж , санаа зоволт , стрессийг багасгадаг. Мөн тайвшруулах нөлөөтэй ургамлын хандтай цайг уух хэрэгтэй. Мөн гинкбилоба болон тироцин орсон БИБ- нэмэлтээр хэрэглэвэл зүгээр.

4. Зөв амьсгалах

Тархи нь үй олон мэдээллийг боловсруулахын тулд маш их энерги зарцуулж, ашигладаг. Мэдрэлийн эсийг тэжээх зүйл бол глюкоз болон хүчилтөрөгч юм.Хүчилтөрөгч тархин маш чухал. Тархинд хүчилтөрөгч очихгүй 5 минут болоход тархи үхэждэг.  Тиймээс зөв амьсгалж, амьсгалын дасгалыг тогтмол хийж заншаарай. Хамраа амьсгал авч гэдсээ түмбийлгээд эргээд амаараа гаргах байдлаар зөв амьсгалах хэрэгтэй.Зөв амьсгал нь парасимпатик тогтолцоог идэвхжүүлж тархийг амрааж тайвшруулдаг.

5. Хоромхон хугацаанд тархийг амраах арга

Кофе, тамхи, спиртийн төрлийн ундаа, шоколад гэх мэт богино хугацаанд тархины ядралтанд саад учруулдаг. Гэхдээ энэ арга нь богино хугацааны нөлөөтэй гэдгийг анхаараарай.  Хүмүүс биеийн ядаргаанаас илүү мэдрэлийн ядаргаанд ихээр өртдөг.