Мэдээ мэдээлэл

Таргалуулдаггүй 5 амттан

Ямар нэгэн амттан иддэггүй хүн гэж байдаггүй. Дуртай амттанаа идэх нь хүнийг аз жаргалтай болгодог бөгөөд сэтгэл санааг өөдрөг болгодог байна. Гэвч амттан ихээр идэх нь таргалалт үүсгэдэг учраас хүмүүс төдийлөн хүссэн хэмжээгээрээ идэж чаддаггүй. Харин та бүхэндээ энэ удаад таргалуулдаггүй 10 амттанг хүргэж байна. Энэ амттан дунд таны дуртай амттан байгаа юм биш биз? Хамтдаа сонирхоцгооё.

Мармелад

Энэ амттан нь жимсний нухаш зэрэг байгалийн гаралтай орц найрлагаас бүрддэг тул хүний биед маш ашигтай. Бие махбодид  хортой бодисын эсрэг үйлчилгээтэй пектин болон агар-агар хэмээх бодисыг агуулдаг төдийгүй гэдэс цэвэрлэж, ходоодны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулдаг. Байгалийн мармелад нь бодисын солилцоог хэвийн болгоход тусалдаг. Гэхдээ мэдээж хэтрүүлэн хэрэглэхгүй бол шүү дээ. 

Шоколад

Энэ бол гашуун, цэвэр хар шоколад юм. 60-70 хувийн какао агуулсан цэвэр хар шоколад хүний биед ашигтайг эрдэмтэд хэлдэг. Энэ амттан даралт тогтворжуулж, хоол боловсруулах системийг сайжруулдаг ажээ. Мөн хар шоколад нь хорт хавдар, чихрийн шижингийн эрсдэлийг бууруулдаг гэдгийг та мэдэх үү. 


Ногоон цайтай зайрмаг

Бидний хамгийн ихээр амтархан иддэг зайрмагийг хүссэн хэмжээгээрээ идсэн ч таргалахгүй гээд боддоо. Эрүүл мэнддээ санаа тавьдаг хэн бүхэнд зориулан  ногоон цайтай зайрмагийг санал болгож байна. Ногоон цайтай зайрмаг нь 78 калортой бөгөөд өдөрт хэдэн удаа идсэн ч таргалахгүй байна.


Хатаасан жимс

Бид хүүхэд байхдаа хатаасан жимс багагүй иддэг байсан шүү дээ. Гэхдээ орчин үед үүнийг калор багатай хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад оруулахаа мартсан бололтой. Үүний зэрэгцээ хатаасан жимс хамгийн түгээмэл амттаны нэг бөгөөд бие махбодид "өөхний нөлөө" үзүүлэх боломжгүй гэдгийг судлаачид тогтоожээ

Гурилан бүтээгдэхүүн

Итгэмээргүй сонсогдож байгаа ч энэ бол үнэн. Гэрийн нөхцөлд хийсэн гурилан бүтээгдэхүүн таргалалтад  нөлөө үзүүлэх нь бага гэнэ. Гэхдээ эрүүл мэндэд хортой маргариний оронд орцонд нь цөцгийн тос, элсэн чихрийн оронд зөгийн бал хийхийг зөвлөж байна. Мөн амттан хийхийн өмнө цагаан гурилаа бүхэл үрийн гурилтай 1:1-ийн харьцаатай хольж хийгээрэй. Мөн нарийн боов, бялуу зэрэг амттанаа кремээр бус жимсээр чимбэл калор багатай болдог аж.