Мэдээ мэдээлэл

Энэ долоо хоногыг хэрхэн амжилт дүүрэн дуусгах вэ ?

Хийх ажил овоороод  байгаа ч хийх хүсэл төрөхгүй байх үе гардаг. Ялангуяа өглөө эрт хүчтэй ажилдаа ирээд өдөр эрч хүч сулрах нь яагаад юм бол, яавал эрч хүчээ дахин цэнэглэх вэ гэж бодож байгаа хүмүүстэй зориулаад ажил дээрээ ажиллах эрч хүчээ хэрхэн нэмэгдүүлэх долоон аргыг танилцуулж байна.

1.Хамгийн түрүүнд 1 минут ч хамаагүй гараа хөдөлгө.

Уураг тархины аккунбенс цөмийн байрлах  хэсэгт цочрол үзүүлэхэд ажил хийх идэвх, эрч хүчийг нэмдэг гэнэ.  Тэгэхийн тулд хэдхэн минут ч  хамаагүй  ямар нэгэн дасгал хийхийг зөвлөж байна

2.Хийх хугацааг тогтоо

10 минут л үүнийг хийе. За эхлэе гээд хийх хэрэгтэй. Учир нь тархиндаа ямар нэгэн дарамт учруулахад эрч , хүч , идэвхийг нэмэгдүүлдэг гэнэ. Бид аливаа ажлын цаг хугацааг  тулгаж хамаг хүчээ шавхаад сүүлд нь харахад би энэ ажлыг ийм хурдан хийчихлээ гэж үү  гээд өөртөө ч үл итгэх байдалд ордог.Энэ нь тархиндаа хугацааг зааж дарамт учруулж хөдөлгөж байгаа идэвхтэй ажиллах сэдэл өгч байгаа юм байна.

3. Чадах зүйлээс эхэлж хийх

Юуны түрүүнд 15 минут энэ ажлыг хийе. Хязгаарыг тогтоож хийж эхлэх. Хийх хүсэл төрөнгүүт одоо жоохон хийе гээд ажлаа дуусгачихаад бага зэрэг өөртөө амралт олгож, дараагийн хийх зүйлээ төлөвлөх.Ямар ч байсан хийх зүйлээ барьж ав Заавал хийхгүй бол болохгүй гэсэн шалтгааныг дурдахгүй л бол хүн тэгж амар хөдөлдөггүй. Бодохоосоо өмнө  шууд л хийхгүй бол болохгүй гээд л барьж аваад эхэл. Хийх хүсэл нь хийж байх явцад төрнө. гэж бодоод л хий.

4.Үнэхээр ядраад байгаа үедээ бол өөрийгөө хүчилж хийх гэлгүйгээр богинохон хугацаанд амрах, унтах хэрэгтэй.

Богино хугацаа гэдэг нь 10-15 минут дуг хийх юм. Хэт удаан нойрсвол гүн нойронд автаж дахин сэргэх хүртэл олон цаг зарцуулна. Биеийн хүч, энергээ сэргээж, тархиа амраахын тулд өдрийн нойрыг авах хэрэгтэй.Сандлаа налаад 110 градуст биеэ байрлуулж амрах. Хэт эвгүй байрлалд унтах юм бол булчинг чангалж, хөших, дотор эрхтэнд ч муугаар нөлөөлнө. Тиймээс зөв байрлалд ажлаа хийж, зөв байрлалд амрах хэрэгтэй.

5.Хийх зүйлээ цаасан дээр буулга Яагаад заавал хийх ёстой шалтгааныг бич

Төлөвлөж, тодорхой болгох нь хийх идэвхийг нэмэгдүүлдэг.  Хэний төлөө хийх вэ? юуны төлөө  хийх вэ?  гэдгийг  бодитой болгох нь ажиллах эрчмийг нэмэгдүүлдэг.  Яагаад хийхдээ дургүй байгаагаа ч гэсэн бич. Нэг нэгээр нь шалтгаанууд арилгах үйлдлүүдийг эхэл.

6. Хүмүүсийг оролцуулж өөрийнхөө ажиллах идэвхийг нэмэх арга 

 Хэн нэгэнтэй ярилц. Найз нөхөд, хамт ажиллагсдаа сэтгэлээ уудлах нь сэтгэлзүйгээ тайван амар байлгаж эрүүл байхын нэгэн арга юм. Хэн нэгэн таны асуудалд санаа тавьж, адилхан сэтгэлийг тээх нь хийх хүслийг нэмэгдүүлж , сэргэлэн цовоо болгодог.

7. Хүмүүст хийх зүйлээ зарла.

Зорилго, төлөвлөгөө, дуусах цаг, хийсэн зүйл гээд хэн нэгэнд энэ талаар дурд. Хүмүүст хийнэ гээд хэлчихсэн болохоор хийхгүй бол болохгүй гэсэн сэдлийг төрүүлдэг. Ингээд ажилдаа шамдан ороод хурдан дуусгаарай. Танд амжилт хүсье.