Мэдээ мэдээлэл

Б.Туяа:Анх тэсэрдэг зайрмаг гэж хэлэхэд нь итгээгүй.

Тобот брэндийн дөрвөн төрлийн амттан хэрэглэгч бүрд өөрийн гэсэн онцлог амтуудаа мэдрүүлж тэдний сонирхлыг аль хэдийнээ татаад амжжээ. Ингээд та бүхэндээ нэгэн гэр бүлд болсон хөгжилтэй яриаг хүргэж байна.

Манай хүүхэд 6 настай л даа. Энэ жил 1-р ангид орж байгаа. Амттанд их дуртай хүүхэд. Амралтын өдрөөр өвөө эмээ дээрээ байдаг юм. Өнгөрсөн амралтын өдөр өвөө эмээ дээрээ очоод ирсэн, ирээд л надаас

Хүү:  Тэсэрдэг зайрмаг идье ээжээ

 гэж гуйгаадболдоггүй. Анхандаа би их гайхсан. Тэсэрдэг зайрмаг гэж байхгүй шдээ миний хүү. Өөр зайрмаг аваад өгье гэхэд

Хүү:Үгүй заавал тэрийг авна

гээд уурлаад болдоггүй. Миний хүү буруу ойлгосон байлгүй дээ. Тэсэрдэг чихэр бол байгаа тэрийг аваад өгье гэхэд “үгүй” гээд дуугарахгүй суучихдаг байгаа. Би бүүр учраа олохгүй эмээ өвөөгөөс нь Бондгор тэсэрдэг зайрмаг гээд байх юм юу яриад байгаа юм бол гээд асуутал.

Эмээ:Шинэ тийм зайрмаг гарсан байна лээ Тобот гэсэн нэртэй байлуу даа

 гэж хэлсэн юм. Ингээд би тэсэрдэг чихэртэй зайрмаг байдаг юм байна гэж мэдэж авсан. Тобот тэсэрдэг чихэртэй зайрмагийг авч өгөөд хүүхдийнхээ хүслийг биелүүлсэн юм даа. Би ч өөрөө авч идсэн нэг тийм сонин хөгжилтэй ч юм шиг, зайрмаг мөртлөө тэсэрдэг чихэртэй гэж бодохоор инээдтэй ч юм шиг, надад маш их таалагдсан. Судлаад үзсэн Айсмарк компаниас гаргаж байгаа шинэ бүтээгдэхүүн юм бил ээ. Хүүхдүүдийн сонирхолд тааруулсан шинэ амттан гаргасанд баярлалаа гэж хэлмээр байна аа.