Мэдээ мэдээлэл

Анужин: Би Хүнсний технологичоор сурвал “Айсмарк” компанид орноо

Зайрмагны үйлдвэртэй танилцах хүсэл хүн бүхэнд байдаг байх. Бид хүсэлтийн дагуу үйлдвэрээ танилцуулдаг бөгөөд энэ удаад СХДүүрийн ЕБСургуулийн охидын манлайлал бас төлөөлөл болсон 22 хүүхдэд зайрмагны үйлдвэрээ танилцууллаа. Олон улсын стандартын дагуу үйлдвэрлэлээ явуулж, хэрэглэгчдийн хамгийн дуртай зайрмагийг үйлдвэрлэдэг үйлдвэрлэлийн явцыг харсан охидууд сэтгэл ханамж дүүрэн байсан бөгөөд зарим охидууд ирээдүйн мэргэжлийнхээ санааг ч олоод амжсан юм. Түүний нэг бол Б.Анужин.

Б.Анжин: Би одоо 10-р анги.  Ямар мэргэжлээр цаашид сурах тухай их боддог л доо. Харин Зайрмагны үйлдвэртэй танилцаад Хүнсний технологич болбол их гоё юм байна гэж бодлоо. Учир нь хүн бүхний дуртай энэ зайрмагийг хэрхэн хийдэг, ямар орц найрлагаар бүтээдэг нь надад их сонирхолтой санагдлаа. Хэрвээ энэ мэргэжлээр сурвалзаавал “Айсмарк” компанид орно оо.

Гэж сэтгэгдлээ бидэнтэй хуваалцсан юм. Үеийнхээ мундаг төлөөлөл болсон охидууддаа сурлагын өндөр амжилтыг “Айсмарк” компани ах эгч нараас нь хүргэж байна.